Poseidon

Хөөрхөн Бөмбөг


2020-11-04

Манай Сэлх хавиар Хөөрхөн Бөмбөг гэх нэртэй гэр бүлийн амралтын газар байдаг юм байна. Өмнө нь нэг удаа энэ хавиар Очироотой хамт явсан.  Хагас, бүтэн сайнаар гэр бүлээрээ ирж амрахад боломжийн газар мэт санагдаж байж билээ.  

Өчигдөр энд нэг өрөө байр авсан. 3 хоногийн хугацаатай. Өдрийн 3 хоолтой. Байр, хоол, эмчилгээ нийлээд өдөрт 70000 төгрөг.   Ингээд 210000 төгрөг дансаар шилжүүлж өрөөндөө орсон. Гэтэл удалгүй энэ газар нь амралтын газар биш, сувиллын газар болж таарсан. Эмч нь ирж эмнэлгийн карттай танилцаад ийм өвчтөн хүлээн авах боломжгүй гэсэн. Учир нь сүрьеэгийн вирустай гэнээ.  

Өмнө нь Оргил рашаан сувилалд 7 хонох санаатай 4 төрлийн шинжилгээ хийлгэсэн. Цус, шээс, хэвлийн 5 цулын Эхо, Зүрхний бичлэг. Эмч нарын надад тайлбарласнаар айхтар ноцтой өвчин алга гэнэ. Цус, шээсний шинжилгээ хэвийн. Эхо дээр элгэнд жаахан асуудал байж мэднэ гэсэн. Гэхдээ ноцтой биш. Жилдээ нэг үзүүлэхэд гэмгүй юм байх. Товчхондоо айхтар хүнд өвчин байхгүй.  

Гэтэл Оргил рашаан сувиллын эмч нь зүрхний бичлэг харчихаад уушиг асуудалтай байна, энд хүхэрлэг орчин тул агаар муутай, тиймээс агаартай газар амрах хэрэгтэй гэж зөвлөсөн.   Оргилд амрах боломжгүй болмогц агаар сайтай Жанчивланд амрах боломж байна уу хэмээн НЭТИ нэг курсын Амгаа руу залгаж асуутал он гартал захиалга дууссан гэв үү. Дараа нь Хужирт болон бас бус газар сураглах гэснээ больсон. Баахан шинжилгээ, өрхийн эмчийн зөвшөөрөл ч гэх шиг. Оргилд амрах санаатай элдэв шинжилгээ хийлгэхэд 50000 орчим төгрөг төлсөн. Дахиад өөр шинжилгээ хийлгэн мөнгөө үрэхийг огт хүссэнгүй. Илүүдээ гарсан мөнгө надад ямар байх биш.  

Тэгээд Бэлх рүү эргэж ирээд Сэлх рүү зүглэн Хөөрхөн Бөмбөг гэх энэ амралтын газар ирсэн. Харин энэ нь амралтын газар биш нярайн сувиллын газар болж таараад тэнд нь сүрьеэгээр өвчилсөн хүн байж болохгүй гэсэн тул буцаад Бэлх рүү марш. Намайг гэртээ орсон хойно миний төлбөрийн 120000 төгрөгийг буцаасан байсан. Мөнгө тоо ёсоор дансанд эргэн орсон.  Өглөөнөөс нааш өнхрөөд байх шинжтэй.

Хөөрхөн Бөмбөг гэр бүлийн амралтын газар гэсэн хаягийг нь харж очсон юм шүү дээ. Гэтэл 70000 үнэ нь эмчилгээний зардал орсон үнэ гэж хэлэхэд нь гайхаж л суулаа. Амралтын газар нь сувилал шиг эмчтэй болсон юм байхдаа. Гэтэл нярайн сувилал гэж байна. Хэрэв тийм бол гадаа хаяг дээрээ гэр бүлийн амралтын газар гэж биш харин нярайн сувиллын газар гэж бичих ёстой бус уу?  

Хөөрхөн Бөмбөг амралтын газар Очироо Хандаа хоёрыг хүлээж байхдаа Эркатай утсаар ярьсан. Надад агаар хэрэгтэй, ойд алхахад заавал амралтанд мөнгө төлөх шаардлага юу байна? Шарга Морьтод хэд хонох боломж бий юу хэмээн өөрийн дүү Эркагаас асуусан.  

Энэ бол миний төрсөн дүү Хандаагийн хүү Очироогийн хийсэн бичлэг. Очироо жолоо барьсан. Хандаа өөрөө жолоо барихаас татгалзаад байгаа. 

 

Очироо энэ хавьд ч юмуу иймэрхүү газар амины тохилог орон сууц бариад амьдрах сонирхолтой. Баруун маягийн тохилог байрнууд энэ хавиар мэр сэр харагддаг л юм. Эхлээд баруун гараад жаахан мөнгө хураа, дараа нь монголд хөлөө олбол дээр гэж би Очироод хаяа хэлнээ. Хэлнэ шүү. Шууд монголд хөлөө олно гэвэл хэцүү. 

 

 

How do you rate this article?

0



Poseidon
Poseidon

Personal diary

Publish0x

Send a $0.01 microtip in crypto to the author, and earn yourself as you read!

20% to author / 80% to me.
We pay the tips from our rewards pool.

Page not displaying correctly?