Poseidon

Бүү хүчил


Өнөөдөр 2021-9-9 өдөр.  

Цаг одоо 19 болж байна. 18 гээд ажлаасаа бууж гэр рүүгээ яваарай гэж Очироод хэлээд ядчихлаа. Ажил ихтэй, ажлаа заавал дуусгах ёстой гэнэ. Ямар ч завгүй юм байх.  

Энэ бол ажлын маш буруу хандлага. Манайхны нэг том дутагдал бол ажлаа цагт нь амжуулах гэж ихээхэн хүчин чармайлт гаргадаг явдал. Ажил дуусгана гэдэг бол хамгийн ашиггүй хамгийн хортой, хорлонтой үйлдэл юм. Ажлаа дуусгахгүй байх нь үүнээс хэд дахин илүү ашигтай үйлдэл гэж хэлж болно.  

Би ажил дуусгахаас үргэлж зайлсхийдэг, ажлаа аль болох дуусгахгүй байхыг эрмэлзэж явдаг хүн. Ийм эрүүл саруул зөв хандлагын ачаар ажил мэргжилдээ том амжилт гаргаж чадсан гэж өөрийгөө дүгнэдэг.  

 

Бусад салбар ямар байдгийг би мэдэхгүй. Ажлаа дуусгах нь ашигтай байдаг байж мэднэ. Харин мэдээллийн технологийн салбарын тухайд бол ажлаа дуусгахгүй байх нь ажлаа дуусгахаас хэд дахин илүү ашигтай байдаг гэдгийг олон жилийн туршлагаасаа мэднэ.  

Амралт бол алтнаас ч үнэтэй үнэт баялаг гэдгийг хэлэх ёстой байх. Амралтын хүчээр ямар ч түвэгтэй хүнд давааг хялбархан давах боломжтой болдог. Ажил урагшлахгүй дороо хий эргэх нь програмистуудад өргөн тохиолддог нийтлэг зовлон. Гарах гарц нь амралт. Ажлаа бүү дуусга гэдэг нь сайн амрах хэрэгтэй л гэсэн үг. Ажлаа дуусгана гэдэг нь өөрийгөө ядраана гэсэн үг.  

 

Очироо маань завгүй их ажлаа орхиод гэртээ эртхэн ирж чадах байгаа? Ажлаа битгий дуусгаасай.   Ажил дуусгах нь ямар хортой болох талаар дараа нэг тайлбарлах боломж олдох болов уу. Товчхондоо, хөрсөн дээрээ, бодит амьдрал дээрээ бууж амьдрах учиртай гэсэн үг. Ажил дуусгана гэдэг нь бодит амьдралаас тасарсан тэнгэрийн хий хоосон санаа.  

 

How do you rate this article?

0



Poseidon
Poseidon

Personal diary

Publish0x

Send a $0.01 microtip in crypto to the author, and earn yourself as you read!

20% to author / 80% to me.
We pay the tips from our rewards pool.

Page not displaying correctly?